СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк “SHE TRADES SUMMIT-2024” дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцлоо

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Дэлхийн худалдааны байгууллагын 13 дахь удаагийн сайд нарын хуралдааны хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллага (WTO), Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн 17 орны, 100 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг дэмжигч томоохон компани, корпорац, Засгийн газрын төлөөллүүд оролцсон тус арга хэмжээнд Голомт банк анх удаа Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудаа төлөөлөн оролцлоо. Тус арга хэмжээнд Голомт банкнаас гадна Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим болон ТЭСО групп, Ханбогд кашмер ХХК, She Trades HUB зэрэг байгууллагын удирдлагууд уригдан оролцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.