СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-02-27

Ц.Уугангэрэл: Допингийн эсрэг байгууллагыг улсын бүртгэлээс хассан нь үндэслэлгүй шийдвэр, шүүх зөв, бурууг тогтооно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагыг өөрчилж, удирдах зөвлөлийг шинэчилж, 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус байгуулагын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр хурлаа хийхээр болжээ. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 онд бүртгүүлсэн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нэрийг хасаж, Допингийн эсрэг төв гэх 2007 оны байгууллагыг эргэн сэргээсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Түүнчлэн удирдах зөвлөлийн дарга тус байгууллагын тэргүүн Ц.Уугангэрэлийг улсын бүртгэлээс хасчээ. Энэ асуудлаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ц.Уугангэрэлээс тодрууллаа.

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөл өнөөдөр хуралдах гэж байгаа юм байна. Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Өнгөрсөн 2023 оны ажлын тайлан, энэ оны ажлын төлөвлөгөө хэлэлцэнэ. Мөн цаг үеийн асуудлаар хуралдана. Шинэ удирдах зөвлөлд Засгийн газар, МҮОХ,  Монголын Паралимпын хороо, тамирчдын төлөөлөл багтсан байгаа. Тэр төлөөлөлүүдтэй анхны хуралдаанаа хийнэ.

-Танай байгууллагыг улсын бүртгэлээс хассан байна. Энэ асуудал дээр та юу хэлэх вэ?

-Бүртгэлийн асуудал байгаа юм. Намайг ажил авахаас өмнө манай байгууллагыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Бөхчүүдийн шээс сольсон гэдэг асуудлыг шалгаад тогтоогдоогүй гээд АТГ мэдэгдэл хийсэн шүү дээ. Энэ хүрээнд АТГ шалгалтын ажиллагаа явуулаад “2017 онд Удирдах зөвлөлөөс хоёр хүнийг хассан шийдвэр нь гарын үсгийг хуурамчаар зурсан байна” гэж тогтоогоод, энэ асуудалд хууль дүрмийн дагуу арга хэмжээ ав гээд улсын бүртгэлд мэдэгдэл очсон юм байна. УБЕГ-ын байцаагчийн зүгээс гарын үсэг зурсан асуудал нь хуурамч байна гэж үзээд түүнээс хойших УЗ-ийн тогтоол, дүрмийг хүчингүй болгосон. Манай байгууллагын зүгээс УБЕГ-ын даргад гомдол гаргасан байгаа.

-УБЕГ-т хандсан гомдлын гол агуулга нь юу вэ?

-Захиргааны ерөнхий хуулиар захиргааны актын хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байдаг. Гэтэл түүнээс хойш зургаан жил гаруй хугацаа болчихоод байна. Хоёрдугаарт, аливаа хуулийн маргааны зөв, бурууг шүүх тогтооно шүү дээ. Энэ олон жил Засгийн газар хууль бус байгууллагатай гэрээ хийсэн болж таарах уу. Ийм байж болохгүй шүү дээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.