СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-21

Малчдад зориулсан хандивын барилдаан болж, уяачид морио дуудлагаар худалдана

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах "Бид Монголчууд" аяныг санаачилсан байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийв.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:

-Монголын Үндэсний Бөхийн Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд цас зудтай байгаа малчдад туслах аянд нэгдэж ажиллаж байгаа.

Бөхчүүд маань цас зудын нөхцөл хүнд хэцүү байгаа сум орон нутагтаа хандивын аян зохион байгуулж оролцоно гэдгээ илэрхийлсэн. 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн:

-Морин спортын хорооноос "Бид Монголчууд" хандив тусламжийн аянд нэгдэж байна. Манай холбооноос цар тахлын үеэр 120 сая төгрөг хандивлаж байсан. ММСУХ-нд 120 мянган уяач байдаг. Үүнээс .

Мөн мал, малчнаас хамааралтай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтарч тусламжийн аянд оролцоосой гэж уриалж байна. Цугларсан хандивыг Онцгой байдлын дансанд төвлөрүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.