СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төвийн аймгуудын нутгаар 1960 оноос хойших хамгийн хүйтэн шөнө байв

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө болжээ.  

Энэ нь 1960 оноос хойших хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан үг гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс онцлов. 

Тодруулбал , Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -34...-39 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн байв.

Өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 47 см, Түргэн, Хяргаст 44 см, Баян-Өлгийн Булганд 41 см цасан бүрхүүл тогтжээ гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.