ЦЕГ: Хохирогч охины гэмтлийн зэргийг тогтоолгоно
Өсвөр насны охид нийлж, нэгнээ зодсон хэргийг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг асуудлыг талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяагаас тодрууллаа.
ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа:
-Олон нийгмийн сүлжээнд өсвөр насны охид нэгнийхээ биед халдсан байж болзошгүй видео бичлэг өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр цацагдсан. Тус асуудал нь урьдчилсан байдлаар 2024.02.08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон асуудал бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол мэдээллийг 2024.02.09-ний өдөр өгсөн. Уг зөрчлийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Хохирогч охины гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний эмчийн дүгнэлт гаргуулахаар тогтоол хүргүүлээд байна. Өсвөр насны хүүхдүүд холбогдсон асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.