"UbCab"-ийг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр ажлаа өгнө

"UbCab" онлайн такси үйлчилгээг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр бизнесээсээ гарахаар шийдвэрлэжээ. Тэрбээр энэ тухай цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна.

Тэрээр "Миний бие UBCab - Онлайн такси үйлчилгээ хэмээх нэрээрээ овоглогдож . Сүүлийн үед UBCab тай маань холбоотой үйлчилгээний чанар, үнэ тариф гээд олон асуудал гарах болсон нь гүйцэтгэх удирдлагын хариуцлагатай шууд холбоотой хэмээн үзэж байна.

Өнөөдрийн 40,000+ жолоочтой 900,000 хэрэглэгчтэй системийг цаашид илүү цаг заваа зориулж чадах хүнд үлдээж, хүлгийн жолоо дээрээс гараа авч байна. Хүний амьдрал богинохон хийж бүтээх зүйл их тул аливаад төвлөрөл чухал тиймээс " гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.