СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Спортын авлигын эрсдэлийг арилгах асуудлаар зөвлөлджээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн спортын авлигын эрсдэлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны албан тушаалтнуудтай нэгдүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийлээ.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж 2023 онд Биеийн тамир, спортын улсын хорооны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, спортын холбоодод өгч буй санхүүжилт зэргийг нарийвчлан судалснаар өнгөрсөн онд тус хороонд 13 асуудал бүхий албан зөвлөмж хүргүүлсэн юм.  

Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын хорооны шударга байдлын үнэлгээ болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, цаашид анхаарах асуудлыг хөндөж ярилаа.

Түүнчлэн ажлын хэсгийн зөвлөмжид тусгаагүй ч анхаарах зарим асуудал, шударга байдлын үнэлгээг сайжруулах төлөвлөгөөний дагуу үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулах, спортын салбарт авлигын эсрэг шинэ контент бүтээх, үндэсний шигшээ багийн санхүүжилттэй холбоотой авлигын эрсдэлийг бууруулах асуудлаар санал солилцож ярилцав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.