Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан алба хаагчдыг сүүлчийн замд нь үдэж байна

Өнгөрсөн долоо хоногт /2024.01.24/ Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлт болсноос үүдэж онцгой байдлын гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан билээ.

Тус албан хаагчдыг сүүлийн замд нь үдэх ёслол СТӨ-нд болж байна.

Талийгаачдыг сүүлийн замд нь үдэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн удирдлагууд, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.