СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-07

Хөл хүнд эмэгтэй такси барьж яваад машин дотор төржээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

Төв шуудангийн баруун урд талын нэгдүгээр эгнээнд нэгэн "Приус" маркийн автомашин гэнэтхэн зогсож хэсэгхэн хугацаанд түгжрэл үүсгэжээ.

Цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуяг уг түгжрэлийг зохицуулахаар очиход машин дотор нэгэн эмэгтэй төрж байсан байна. Иймд Түргэн яаралтай дуудаж 1-р төрөх эмнэлэг хүртэл замыг нь чөлөөлөн шуурхай хүргэсэн байна. 

Хөл хүндтэй эмэгтэйгийн ус нь гарч, хэзээ мөдгүй төрөх дөхсөн учир такси барьж яваад, эмнэлэг хүрч амжилгүй замын хажууд машин дотор төрсөн нь энэ аж. 

Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.