ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Өмнөговьд Хятадын 38 компанид газар олгосон асуудлаар АТГ-т хандав
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын үеэр яригдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эзэмшүүлсэн нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас АТГ-т ханджээ.
Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн нүүрсний сонсголын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай 40 орчим компанид Монгол Улсын газрыг эзэмшүүлсэн асуудал яригдсан. Тухайн гадаадын компаниудын олонх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байгаа юм. Тиймээс эл асуудлыг шалгах шаардлагатай хэмээн үзэж ийнхүү АТГ-т хандсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.