СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-06

АН байгуулагдсаны 23 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 сарын өмнө

МоАН, МСДН, МҮДН, МШАН, МСМН зэрэг намууд нэгдэж, 2000 оны арванхоёрдугаар сарын 06-ний өдөр Ардчилсан_нам байгуулагдсан түүхтэй. Тус намын 23 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

АН-ын дарга Л.Гантөмөр энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр  “Ардчиллын төлөө намууд нэгдсэн өдрийн баярын мэнд хүргэе. 2000 оны 12 дугаар сарын 06-ний өдөр МоАН, МСДН, МҮДН, МШАН, МСМН зэрэг намууд Ардчиллын төлөө нэгдэж Монгол Улсад Ардчилсан_нам бий болсон билээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний түүчээ болсон Ардчиллын ойн баярын мэндийг гишүүд дэмжигчиддээ болон нийт монголынхоо ард түмэнд дэвшүүлье!

Монголын ардчилал үүрд мандан бадрах болтугай” гэжээ.

АН-аас ойн баярын хүрээнд “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлгийг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.