Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 461 дүгээр ангид цагдан хорилоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дөнгөж сая цагдаа нар баривчлан авч явлаа.

Эргэн сануулахад, түүнийг шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч долоо хоногт хилийн хориг тавьсан.

Хэргийг мөрдөж буй прокурор Н.Өнөрцэцэгийг цагдан хорих саналыг өнгөрөгч баасан гарагт гаргасан ч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "хорих шаардлагагүй" хэмээн үзсэн билээ.

Тэгвэл өнөөдөр дахин прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасныг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. 

Дөнгөж сая буюу 21:30 цагт шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, цагдаа нар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ажлын байран дээрээс нь баривчилж, 461 дүгээр анги руу авч явлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.