СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Хоёр үе шатаар зохион байгуулагдах нүүрсний сонсголын эхний хэсэг өнөөдөр эхэлж байна. Энэ хэсэг арванхоёрдугаар сарын 4-8-ны хооронд дөрөв хоног үргэлжлэх бөгөөд орон нутгийн Тавантолгойн асуудлаар мэдээлэл сонсоно. Гэрчээр нийт 175 хүнийг дуудахаар төлөвлөөд байгаа юм.

2022 оны 12-р сарын 04-ний өдрийн сонсголд 22 гэрчийг дууджээ. Мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч сонсголд биечлэн оролцохоор 12 гэрч хүрэлцэн ирсэн байна. Мөн нэг өмгөөлөгч оролцохоор иржээ. Түүнчлэн тодорхойгүй шалтгаанаар хүрэлцэн ирээгүй зургаан хүн, хүндэтгэх шалтгаантай нэг гэрч байна гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлэв.

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн 51 хувийг эзэмшдэг, "Ажнай" корпорац 19.78 хувийг эзэмшдэг. Үүнийг Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшдэг. Түүнчлэн 16.31 хувийг Шандас-Импекс гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшдэгээс С.Мөнхжаргал 50 хувийг эзэмшдэг. Бусад 12.91 хувийг иргэд олон нийт эзэмшиж байна.

Тавантолгой ХК нь нийт дөрвөн газар, 278 ажилтантайгаар нүүрс олборлолт, борлуулах үндсэн ажиллагаа явуулж байна.

.

Түүнчлэн, . Тодруулбал, 2009 онд ТУЗ-ийн дарга Н.Наранбаатарт Ланд-105 автомашин, 2010 онд ТУЗ-ийн гишүүн С.Сумъяад эмчилгээний зардал 43.6 сая төгрөг, 2013.04.26-нд ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд буцалтгүй тусламж 35.000 ам.доллар, 2014.04.30-нд ТУЗ-ийн гишүүн А.Цог-Өрнөхөд 36.000 ам.доллар, 2014.04.30-нд Ерөнхий нягтлан Г.Шүрэнхишигт 25.000 ам.доллар, ТУЗ-ийн гишүүн Д.Ганболдод 35 сая төгрөг, А.Идэрцогтод 25 сая төгрөг, 2015 онд ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Lexus-570 автомашин олгожээ.

Хяналт шалгалтын явцад хянан шалгагч шинжээч нар Тавантолгой ХК-д томилолтоор ажилласан боловч архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хангагдаагүй, баримт материал хүрэлцээгүй зэргээс шалтгаалж цаг хугацаа алдах, хянах шалгалтад тус компанийн үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй нөхцөл үүссэн байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.