“Сутайн буянт” компанийн автобусны жолооч шон мөргөж, явган зорчигч гэмтжээ

Нийтийн тээврийн автобус гэрлийн шон мөргөж, явган зорчигч гэмтсэн осол гарсан байна.

Централ таурын эсрэг талд, баруунаас зүүн чиглэлд зорчиж явсан “Сутайн буянт” компанийн автобусны жолооч гэрлийн шон мөргөж, улмаар явган зорчигчийг гэмтээсэн байна.

Халтиргаа гулгаа ихтэй байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.