Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг витамин зарсан зэрэг гурван хэрэгт холбогдуулан шалгаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан прокуророос түүнийг цагдан хорих саналыг гаргасан. Прокурорын саналын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.12.01/ оройны 19:00 цагт хуралдаж, цагдан хорих саналыг хүлээн авахаас татгалзсан билээ. 

Тодруулахад, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нийт гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Түүний нэг нь витамин зарсан гэх хэрэг аж.

Тэрбээр Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад хэсэг хугацаанд суралцах хугацаандаа Лондон хотын Бүүтс эмийн сангаас витамин оруулж ирэн өөрийн цахим хуудсаараа зарж борлуулж байжээ. Тэгвэл энэ асуудлыг нь ч Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Н.Өнөрцэцэгээс витамин авсан иргэдийг ЭЦГ-аас дуудаж мэдүүлэг авсныг тэрбээр цахим хуудастаа мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.