СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-01

🔴LIVE: Д.Ганбат: Авлигын шүүх байгуулахаас илүүтэй шүүгч нарын ёс зүйд анхаарах ёстой

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 сарын өмнө

Авлигын дагнасан шүүх байгуулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Авлигын дагнасан шүүх байгуулах асуудал нь хоёр талтай юм. Хуулийн хүрээнд процессын дагуу явагдахгүй байна уу гэж харж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхээс санал авсан уу? Шат дараатай явах ёстой. Маш хурдан шуурхай арга хэмжээ авах гэж зүтгэж байна. Үнэхээр ийм шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай гэдэг үндэслэлээ сайн гаргаж өгвөл, батлаад өгч болно.

Авлигын дагнасан шүүхтэй улс орнууд байдаг. Тухайлбал, лалын шашинтай, дайн тулалдаантай ядуу буурай орнууд ийм шүүхтэй байдаг юм билээ. Нөгөө талаар хэд хэдэн өөрчлөлтийг хиймээр байна. Авлигын хөөн хэлэлцэх хугацааг алга болгох, авлигаар олсон хөрөнгийг нь хураах, улсын орлого олгох хэрэгтэй.

Бүх зүйлийг шат дараатай хийх хэрэгтэй. Авлигын шүүх байгуулахаас илүүтэй шүүгч нарын ёс зүйд анхаарах ёстой. Бүх зүйлс сайн сайхан болноо гэж хэлэх нэг өөр. Ард түмэнтэйгээ хамт байсан Ардчилсан намыг л буруутгаад байх юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.