Хүний амь хөнөөсөн эмэгтэйг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 29-ний шөнийн 01 цаг 40 минутад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зоорины давхарт "Үл таних эрэгтэй хүн нас барсан байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 34 настай, эрэгтэй "Э" гэгчийн амь насыг эмэгтэй "Э" гэгч нь хохироон, хэргийн газраас зугтсан байж болзошгүй үйлдлийг шуурхай илрүүлжээ. Амь хохирогчид халдсан зэвсгийн чанартай эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.