БИЧЛЭГ: Өрсөлдөгчөө өвдөглөсөн сумын заан Г.Ганбатыг 100 мянган төгрөгөөр торгожээ
“Монгол бөхийн өргөө”-нд энэ оны арваннэгдүгээр сарын 19-нд болсон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцсон байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат сумын заан Г.Ганбат нь Дундговь аймгийн залуу бөх Т.Мөнх-Эрдэнийг давсныхаа дараагаар нуруун дээр нь өвдөглөсөн нь бөх сонирхчдын шүүмжлэлийг хүртэхэд хүрсэн юм.
Сумын заан Г.Ганбатын энэхүү үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.