Дархан, Орхон чиглэлийн автобусыг маргаашаас эхлэн хуучин Драгон төвөөс явуулна
Хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх автобусны чиглэлийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээлэв.
Тодруулбал
-Улаанбаатар- Дархан-Уул-Улаанбаатар
-Улаанбаатар-Орхон-Улаанбаатар чиглэлийн автобус арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
Өнгөрсөн наймдугаар сард Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэсэн. Гэсэн ч зарим чиглэлийн үйлчилгээг хуучин Драгон төв рүү шилжүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.