СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-24

🔴LIVE: Ц.Туваан: Ипотекийн зээлийг мөнгө хэвлэж санхүүжүүлэх нь инфляцид нөлөөлөхгүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар инфляцийн зээлийн санхүүжилтийн асуудал хөндөгдсөн юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Улсын төв банк бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай тохиолдолд мөнгө хэвлэх арга хэмжээ авдаг. Ипотекийн зээл эрэлт ихтэй, зээлд хамрагдах иргэдийн дараалал үүссэн. Гэсэн ч үүнийг хангаж өгөхгүй байна. Эрэлт байвч нийлүүлэлт алга. Энэ асуудалд Монгол банк зохицуулалт хийж, арга хэмжээ авах хэрэгтэй.

Монгол банк 13 хувийн бодлогын хүү тавьчихаад банкнууд зээл олгохгүй байна. Зээл гарахгүй болохоор ямар ч мөнгөний эргэлт алга. Ипотекийн зээлийг мөнгө хэвлэж санхүүжүүлэх нь инфляцад нөлөөлөхгүй. Мах, гурил, шатахуун, барилгын материалын үнэд л инфляц нөлөөлнө гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.