н.Эрдэнэтуяа: Дөрвөн жилийн дараа зарлан дуудах ирэхэд талийгаачийн дүүг бид яаж цэрэгт явуулах юм бэ

"Ахиад өгөх амь алга, одоо зогс" нэртэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. 0326-р цэргийн ангид амь насаа алдсан хүүгийн эгч н.Эрдэнэтуяа өөрийн байр суурийг илэрхийлж үг хэлэв. 

Талийгаач цэргийн эгч н.Эрдэнэтуяа:

- Эр цэргүүд амиа алдсан энэ олон тохиолдлуудад та нар ажил хийж байгаа, шалгаж байгаа, шинжилж байгаа гэдгээс өөр ямар хариулт өгдөг юм бэ? ХЭҮК, ЭМЯ, БХЯ, ХЗДХЯ яаж ажиллаж байгаагаа иргэддээ тайлагнах хэрэгтэй.

Энд байгаа эцэг, эхчүүд Үндсэн хуулийн үүргээ хүлээгээд хүүгээ эр цэргийн албанд явуулсан байна. Тэгэхэд ингээд үр хүүхдийнхээ амиар төлөөд, цогцос хүлээн авч байна. . Энэ асуудлыг яах ёстой юм бэ?

Дүүгийнхээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд манай гэр бүл эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдмээр байна.

.

Сэтгэл санааны дарамтад насан туршдаа орж байна. Миний энэ дүү дахиад нэг эрэгтэй дүүтэй. Одоо тэр хүүхдийг дөрвөн жилийн дараа цэргийн албанд дахиж явуулж чадах уу? Энэ асуудлыг яах юм бэ? Ар гэрийнхэн нэг хүүгээ алдсан. Дараа дараагийн үр хүүхдүүдээ цэргийн албанд мордуулна гэж бодож байна уу? Цэргийн алба хаагаагүй гэдэг төлбөрийг ар гэрээс нь авах юм уу? Үүнийгээ тайлбарлаж өг.

Цөөхөн монголчууд ингэж ажилламааргүй байна. Энэ цэргийн албанд хүн нас бардаг асуудал дүүгээр минь эцэс болоосой гэж хүсэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.