СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-20

🔴 2024 оны 1 дүгээр сараас машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 сарын өмнө

Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдол болон цаг үеийн асуудлаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл хийлээ.

Усны газрын дарга З.Батбаяр:

-Улаанбаатар хотод барилга барьж байгаа компаниудын хөрсний усны шавхалтын асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас ярьж эхэлсэн. Хотыг усаар хангадаг Ус сувгийн удирдах газар жилд 48 сая м.куб усыг бидэнд нийлүүлдэг. Гэтэл есдүгээр сард хөрсний ус зайлуулж байгаа компаниудаас аравт нь дүгнэлт гаргахад, ус шавхан зайлуулж байгаа хэмжээ 2 сая болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хагас сар хэрэглэх усыг арван компани зайлуулж байна гэсэн үг. Тэгэхээр газар доор байсан усыг ил гаргаж байгаа учраас үүнийг усны ашиглалт гэж үзээд их хэмжээний төлбөр ногдуулах ёстой. Төлбөр төлөөд усаа ил гаргасан бол тэр усаа ашиглах боломжийг бий болгох ёстой.

. Нэг автомашиныг 250 орчим литр усаар угаадаг. Ингээд 600 мянгыг 250-д үржүүлэхэд ямар хэмжээний ус хэрэглэж байгаад бодоод үзэж болно.

. УСУГ-ын ус найдвартай, өглөө бүр шинжилгээ авдаг. Үлдсэн хэсэг нь 17 мянган худгаас ус ууж байгаа. . Дараагийн нэг эрсдэл асар өндөр байгаа асуудал бол Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар илэрч байна. Цаашид Улаанбаатар хотод худаг ухахыг зөвшөөрсөөр байх уу. Шинээр барьж байгаа хашаанд жорлон гарах нь ойлгомжтой, тэгвэл Улаанбаатар хотод дахиад газар шинээр олгох уу. Ийм асуудлууд байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.