Осгох эрсдэлтэй байсан таван иргэнийг эсэн мэнд аварчээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан таван зорчигчтой суудлын автомашин эвдэрч, "зорчих боломжгүй болсон даараад байна" гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 05:04 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж иргэн Б-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй байсан таван иргэнийг Сүмбэр сумын төвд аюулгүй газарт авч ирж тусламж үзүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.