СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны яамнаас анхааруулга гаргалаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Израил болон Палестин хооронд дайны байдалд шилжсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээлэл, анхааруулгыг өгч байна.

Гадаад харилцааны яам: Израил болон Палестинд үүсээд байгаа нөхцөл байдалд туйлын санаа зовниж байгаа бөгөөд эрдэнэт хүний амь нас олноор үрэгдэж байгаад гүнээ харамсаж байна. Энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, цаашид таамаглашгүй үр дагаварт хүрэх эрсдэлтэй. Иймд талууд яриа хэлэлцээ, дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал байна.

Тус улсад одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна. Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж, хойшлуулж байна. Иймд тус улсад оршин суугаа иргэддээ оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.