? Ц.Өнөрцэцэг: Гэмт хэрэгтэн шоронд байхдаа өс зангидаж гарч ирснийг хуулийнхан яагаад ярихгүй байгаа юм бэ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2023.10.06/ LIVE хийж хэргийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр, Энэ охин анх удаа ийм байдалд ороогүй. Хэлэх юм бол намайг хорих юм шиг байна. Хэний буруугаас ийм байдалд орчихоод байхад байгаа юм бэ. Та нар хэлэхгүй бол би хэлье. Би мэдээлэл ард түмэнд хүргэсэн. УИХ, Засгийн газар амь орж эхэлсэн. Нисдэг тэрэг хүртэл нисгэхгүй байснаа нисгэсэн. Олны анхаарлыг хандуулж чадсан. Гэтэл одоо "Н.Өнөрцэцэгт хэн мэдээлэл өгөв?" гээд хүмүүсийг шалгаж, дарамтлаад эхэллээ. Өмнө нь Сэржмядаг охиныг алга болоход тэр аймаг нэг ч камергүй байсан. Сэтгүүлчид л олонд хүргэж, асуудал гаргаж тавьснаар камертай болсон. Камерын ачаар л сая гэмт хэрэгтнийг барьсан биз дээ. 

Энэ хэргийг шүүсэн хууль өөрөө асуудалтай. Та нар хуулиа өөрчил. Өнөөдөр ХЗДХ-ийн сайд хүүхдийн асуудлаар хууль өргөн барьж байна. Алдаагаа яаран засах гэж байгаа юм шиг байна. Хэргийн нууц задалсан нь "Зариг" сайт мөн. Цагдаа өөрсдөө хуурамч мэдээ тараачихаад хэвлэлийн хурал хийж, битгий хэргийн нууц задлаад бай, дуугай бай, сэтгүүлчид буюу надад хариуцлага тооцно гэж хэллээ. Надад мэдээлэл өгсөн хүнийг барина гэж байна. Хэргийн газраас "юм" олсон шүү дээ. Тэрийгээ хэл. 

Гэмт этгээд шоронд байхдаа өс зангидсан. Өс санаж гарч ирснийг хуулийнхан ярь л даа. Ар гэрийнхэн нь ч гэсэн ярь л даа, охин, гэмт этгээд хоёр юугаараа холбоотой юм гэдгийг. Та нар юуг нь нуугаад байгаа юм бэ? Маш аймшигтай ээдрээтэй хэрэг. Охин өмнө нь ч зовсон. Охин анх удаа ийм байдалд ороогүй. Өмнө нь ч ноцтой асуудлууд байгаа. Хугацаанаас нь өмнө сулласантай бүгд холбогдоно. Цагдаагаас хэвлэлийн хурал хийхдээ "Мөрдөн шалгах үеийн нууц" гээд байх юм. Энийг нь ярихаар хууль хяналтынхны буруу болно. Ер нь бол энэ охины хэрэгт хууль хяналтынхан буруутай шүү. Өчигдөр хэргийн газраас нотлох баримт олсон шүү дээ. Энийгээ яриач. Би мэдээлэл авдаг. Та нарын тусын тулд л дэлгэдэг. Тэрнээс би өөртөө хав дараад, буруугаар ашиглаад байдаггүй. 

Би ярьж чадахгүй байна, надад олон дарамт байна. Найман ишигний хэргийг өнгөрсөн зунжин сурвалжилсан. Хоёр дахь шатны шүүх өнөөдөр болж байна. Ядарсан улсад ямар дээрэнгүй юм бэ. Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээлийн хэргүүдээ ингэж шүү л дээ хэмээв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.