Цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьжээ

Ирвэс айлын хот руу орсон, мал идсэн гэх гурван ч дуудлага ойрын үед гарсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тухайлбал, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагчид цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан дуудлагаар ажиллажээ. 

Мэдээллийг нягталж, мал барихаас гадна хүний биед халдаж болзошгүй байсан тул Ховд аймгийн Булган сумын нутаг ТХГ-ын хязгаарлалтын бүс болох Булган голын Шургуй хэмээх газрын ойр орчмын бүс нутагт цагдаа, онцгой байдлын газар, сумын байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран гурав хоног ажиглалт, хамгаалалт хийсэн байна.

381219574 665989275668845 6589977382757437606 n

Мөн, тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Ярантын тохой гэдэг газарт нэг цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьсан бөгөөд маргааш нь дахин ирж барьсан малаа идээд явсныг байгаль хамгаалагчид автомат камерын зургаар баримтжуулсныг та бүхэн харж байна. 

Үүнээс гадна, Мөнххайрханы БЦГ-ын орчны бүс Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн нутаг Эмгэний ам гэдэг газар малчин Мөнхтөрийн мал руу ирвэс орж нэг хонь барьсан гэсэн мэдээллийн дагуу ажиллажээ. 

379858666 789623206504970 6291096236786151787 n

380594850 789623613171596 8228729388514793493 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.