ШШГЕГ: Б.Ганхуягийн бие муудаагүй. Биеийн байдал хэвийн 461-р хорих ангид байгаа

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Нүүрсний" гэх хэргээр хорих 461-р ангид саатуулагдаж буй.

Тэгвэл түүнийг "Тархины хаван, ходоодны хавдар сэдэрч, ухаан алдсан. Одоог хүртэл сэргээгүй байна" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл бид уг асуудлаар ШШГЕГ-аас тодруулахад "Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн, ухаан алдсан зүйл байхгүй" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.