МУГЖ С.Жавхлан Увсынхандаа тавьсан "хориг"-оо цуцлав
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан "Самандын Жавхлан" бие даасан тоглолтоо өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн.
Энэ жил тэрбээр "Төв цэнгэлдэхэд тоглолт хийх үү? Яах вэ? Санал ирээд хоёр сар болж байна. Санаа оноо юу байцгаана. Шийдээгүй л байна" гэж өөрийн албан ёсны цахим хуудастаа бичиж, үзэгчдээс санал авсан.
Үзэгчид түүний эл саналыг ихээр дэмжсэн тул тэрбээр 9-р сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар” тоглолтоо хийхээр төлөвлөсөн.
Ташрамд дурдахар тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө "Цэнхэр тэнгэрийн орноо цэнхэртүүлнэ" хэмээн ам бардам өчиж төрсөн нутаг Увс аймагтаа Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдсан. Сонгуулийн орой түүний төрсөн нутгийнхаа газрыг ташуураар саван төрөлх нутгийнхандаа "агсам" тавьсан бичлэг түгсэн билээ.
Тэрбээр "Дахин хэзээ ч нутагтаа хөл тавихгүй, өнгө мөнгөний санал өгсөн Увсчуудыг миний дууг сонсохыг ч хориглож байна" хэмээн зүй бус үг хэлсэн билээ.
Энэ удаагийн "Дулаахан намар" тоглолтыг Увсчууд үзэж болох эсэхийг иргэд сошиал орчинд "асуусан" тул тэрбээр дараах хариултыг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.