- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Өнөөдөр Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн зарим хэсэгт цахилгаан тасрав.
"Тосонцэнгэл УСЦ" ТӨХК-иас "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэн тул цахилгаан тасарсан" гэдэг мэдээллийг цахим орчинд байршуулаад байсан юм.
Тэгвэл УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдан "ОХУ-ын зүгээс бидэнд мэдэгдэлгүй цахилгаан хязгаарласан. Яаралтай буцаан залгаж байна. Хот даяар цахилгаангүй болоогүй" хэмээлээ.
Мөн Диспетчерийн үндэсний төвийн инженер, техникийн ажилтнууд цахилгаан станцууд дээр яг одоо шуурхай ажиллаж байна. Гэмтэл биш, холболтын асуудал үүссэн гэдэг албан бус мэдээллийг өгөөд байсан юм.
Бүх хэрэглэгчдийг 12.25 цагийн байдлаар цахилгаанд холбож дууссан хэмээн Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар цахилгаан тасарсан хэрэглэгч байхгүй гэв.
Тус байгууллагаас өгсөн албан мэдээллийг танилцуулъя.
Тасралтын мэдээ:
ДҮТ :10:47 цагт импортын урсгал P=222 МВт байх үед Селендум ст-д АРПМ автоматик ажиллаж, АШ-257, 258 тасарч ОХУ-н ЭХС-с тусдаа гарав.
Аваар эсэргүүцэх автоматикуудын үйлчлэлээр нийт P=241.8 МВт-н хэрэглэгчид тасрав.
Тайлбар: 11:45 цагт АШ-257-г, 11:53 цагт АШ-258-г тус тус залгаж ОХУ-н ЭХС-тэй зэрэгцээ ажиллагаанд оруулав. 12:25 цагт бүх тасархай хэрэглэгчийг залгаж дуусав. Тасархай хэрэглэгч байхгүй.
Цахилгаан эрчим хүч хэвийн болсон бөгөөд 2022.07.22-ны өдөр буюу өнөөдөр 17:30-19:30 цагийн хооронд 110кВ-ын Мөрөн-Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугаманд гэмтэл устгах засварын ажил хийгдэх тул цахилгаан эрчим хүч хязгаарлах болсон гэж нэмэлт мэдээллийг өгөв. Иймд албан байгууллага, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.