Даваа гарагаас эхлэн дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхэлсэн.

Долоодугаар сарын 24-нөөс эхлэн дараах байршлуудад дулааны шугамын засвар хийгдэнэ. Дулааны шугам засварын ажлыг 12 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөжээ.

  • Говь ХК,
  • Натур агро ХХК,
  • Вокзал, Богд ар хороолол, Төмөр замын удирдах газрын орчим,
  • 2, 3, 4, 6-р бичил хороолол,
  • Төв Гандан хийд, Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид,
  • Кекүшюзан, UB палас, БГД-ийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.