Гэр шатаж, 76, 8 настай хоёр хүн нас баржээ
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 40х30 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд зүйл, агааржуулалтын хуванцар хоолой шатаж байсныг унтраасан. Утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж, 5 иргэн бага зэрэг угаартсан байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.