?LIVE: Л.Гүндалай: АН-ын дарга Л.Гантөмөр БЗС-гийн асуудлаараа хариуцлагаа хүлээх ёстой

Ардчилсан намын гишүүн Л.Гүндалай Боловсролын зээлийн сан болон бусад асуудлаар төв талбайд жагсаж байгаа иргэдтэй нэгджээ. 

Ардчилсан намын гишүүн Л.Гүндалай: 

-Сүхбаатарын талбайд өчигдөр 400,500 хүн ирсэн байсан. Өөрийн цахим хуудсаараа лайв хийсэн, цөөн хүн байсан учраас төв талбай дээр хонох шийдвэр гаргасан. Хамт жагсаж байсан залуус бас гуйсан. Монголчуудын энд арван мянгуулаа ирээсэй гэж бодож байна. Бүх хүмүүсийн амьдрал сайхан байгаа юм уу? Яагаад энд ирэхгүй байгааг ойлгохгүй байна. Нүүрсний хулгай гэж арай гэж ярьж байсан бол одоо Боловсролын зээлийн сангийн асуудал яригдаж байна. Энэ хулгай дуусахгүй. 

Хүүхдийн мөнгийг хассан нь маш шударга бус зүйл. Төр ийм харалган байж болохгүй. Хүүхдээ ялгаварлаж хүүхдийн мөнгөө өгөхгүй байж ийм их хэмжээний мөнгийг яаж шамшигдуулж байгааг бүгд л харж байна. Энэ асуудалд үнэхээр бухимдмаар байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр энэ төрлийн зээлийг авсан нь буруу. Өөрөө энэ талаараа хэлэхгүй байна. Ямар нэг тайлбар хэлэх байх гэж бодож байна. Энэ мөнгийг сайд дарга нар өөрсдөдөө авсан бол хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Аль нам нь хамаагүй идэж уусан, хариуцлага хүлээх ёстой. Хүн шуналтай амьтан. Үүнийг хязгаарладаг зүйл нь хяналт, хязгаарлалт, хариуцлагын асуудал юм. 

-Та Ард түмнээ хайрлая намын дарга байсан. Та одоо аль намын гишүүн бэ? 

С.Эрдэнийн үед Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, намын даргын өрсөлдөөнд оролцсон. Миний сошиал суваг их идэвхтэй. Миний яриаг бараг бүх хүмүүс сонсож байгаа шүү дээ. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.