Өөрийгөө егтүүтгэсэн цэрэг Ховд аймгийн Жаргалант сумаас татагдаж ирсэн байжээ

Өнгөрсөн шөнө /2023.05.20/ Ховд аймгийн төв буюу Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хашаан дотор нэгэн цэрэг өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарсан.

Мэдээллийг тодруулахад, тус ангийн харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан Жаргалант сумын харьяат, хугацаат цэргийн албан хаагч 19 настай С нь харамсалтайгаар амь насаа алджээ.  

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ховд аймгийн нутагт цэргийн алба хаагч нас барсан тухай дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.