СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Загас агнуурын хөлөг онгоц Энэтхэгийн далайд осолдож 39 хүн сураггүй алга болжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Тавдугаар сарын 16-ны 03:00 цагийн орчимд Хятадын далайн загас агнуурын хөлөг онгоц Энэтхэгийн далайн төв хэсэгт осолдож 39 хүн сураггүй алга болоод байна.

Тэдгээр хүмүүсийн 17 нь Хятад, 17 нь Индонези, 5 нь Филиппиний иргэд байжээ.

Лхагва гарагийн 12:00 цагийн байдлаар, хөлөг онгоц хөмөрсөн хэсэгт ямар нэг ул мөр олдоогүй байна.

Хятадын эрх баригчид ослын газарт яаралтай хариу арга хэмжээ авах механизмыг идэвхжүүлж эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Хятадын тээврийн яамны мэдээлснээр одоогийн байдлаар ослын газарт дөрвөн хөлөг онгоц, түүний дотор гадаадын хоёр хөлөг онгоц эрлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд аврах ажиллагааны хөлөг онгоцнууд нэмэгдсээр байна.

Эх сурвалж: cctv.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.