СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-16

Өвөрмонголын иргэнийг хүүхдүүд нь ирж авч явжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Өвөрмонголын зохиолч Лхамжав Боржигин гэдэг хүнийг Хятадын цагдаагийн дөрвөн ажилтан хоёр машинтай тусгаар тогтносон Монгол Улсад орж ирж, Улаанбаатараас баривчилж авч явсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд англи хэлээр бичиж буй.

Монгол Улсад гадаадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд орж ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулж, өвөрлөгч хүнийг авч явсан гэх мэдээлэл хэр бодитой вэ. Тагнуул, цагдаагийн байгууллага болон Гадаадын иргэн харьяатын газрынхнаас энэ талаар тодруулахад “Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн англи хэлээр мэдээлэл бичсэн байсныг уншсан. Түүний мэдээлэлд дурдагдсан зүйлс худлаа. Тухайн . Энэ талаар холбогдох байгууллагаас удахгүй албан ёсны тодорхой мэдээлэл өгнө. Нутагтаа номын дэлгүүр эрхэлдэг хүн өнгөрсөн гуравдугаар сард манай улсад орж ирээд тавдугаар сарын 3-нд хүүхдүүдийнхээ хамт буцсан. Монгол Улсаас түүнийг албадан гаргаагүй” гэсэн мэдээлэл өгөв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
10 сарын өмнө
66.181.161.203

хүүхдүүд нь гэж шувуу ажиллагаа явуулдаг юм бишүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.