СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хажууд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас 19 настай эрэгтэй амиа алджээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх баг, “Соёмбо цогцолбор” гэдэг газар Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 23:06 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын ачааны автомашин эвдэрч замын хажууд зогсож байсан бөгөөд тус автомашины араас “Соёмбо цогцолбор” гэдэг газраас Мөрөн сумын чиглэлд иргэн А-ын жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин мөргөж, А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.