СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-03

Ч.Хүрэлбаатар: Ямар ч нөхцөлд цалин, тэтгэврийг нэмэхгүй бол сөрөг үр дагавар маш их байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь эдийн засгийн өсөлтөд таатай боломж бүрдсэн.

Энэхүү өсөлтөөр өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж хэр бүрдэж байна вэ, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх буюу боловсруулах үйлдвэрлэл байгуулах талд ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан вэ, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Улаанбаатар төмөр замын шинэчлэл хэрхэн хийх вэ зэрэг асуултуудыг асуув. 

Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, .

Өнгөрсөн жилүүдийн цар тахлын нөлөөгөөр хөдөө орон нутгийн иргэдийн орлого 15,6 хувиар буурсан.

Уул уурхайн өгөөжийг хүртээх бодлогоос нэн тэргүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэх бодлого баримталж байна.

Ямар ч нөхцөлд цалин, тэтгэврийг нэмэхгүй бол түүнээс гарах сөрөг үр дагавар маш их байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, нүүрс угаах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах зэрэг үйлдвэр байгуулах төслүүд хэрэгжиж байна. Улаанбаатар төмөр зам бизнесийн зарчмаар ажиллах ёстой. 2024 онд тус төмөр замын шинэчлэл хийгдэнэ гэж хариуллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

нэмээ
1 жилийн өмнө
202.55.188.124

тэтвэр.нэмэчээ.барааны.үнэн.тэнгэр.гарлаа.нэгбол.төр.засаг.аймаг.болгон.улын.мэдэлтэй.худалдааны.төвүүд.бариж.барааны.үнэн.тогтовжуулмаар.энэ.хувийн.бизнесмээнүүд.арай.дэн.дэнж.байна.төр.байгалын.баялагийг.захиран.зарцуулжбайгаа.юмчин.аймаг.болгон.үнэн.бараагаар.ханган.нийлүүлж.байж.үнэн.тогтовжино.тиймээс.энэ.арга.хэмжээг.нэн.яаралтай.хиих.хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.