Т.Бадамжунайг Филиппин Улсаас албадан авчирч, баривчиллаа

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн мягмар гариг (2023.04.05)-т Филиппин улсад баривчлан саатуулсан. Монгол Улсын хууль хүчний байгууллагынхан өнөөдөр (2023.04.04) түүнийг 10.55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Улаанбаатарт авчрав. 

Манай улсын хууль хяналтын байгууллага Филиппин улсад очиж, харилцан туслалцах гэрээгээр хамтран ажиллах, визний нь хугацааг дуусгах, дансыг нь царцаах хүсэлт өгсөн байна. Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан ба энэ нь 10 гаруй цаг үргэлжилсэн байна. Иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гарахдаа асуудалгүй, нутаг буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Эхний ээлжид сэжигтнээр тооцон баривчилгаа явуулна. Цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.