СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөллөө

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа бусдыг далайлган сүрдүүлж хэрэг хүлээлгэхийг оролдсон, төрийн нууц задруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдож, шүүх түүнийг улсын нууц задруулсан гэм буруутайд тооцон хорих ял шийтгэж байсан билээ. Тэрбээр хорих ял эдэлж дуусаад хэсэг хугацааны дараа УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон бөгөөд тухайн үед хэвлэлүүдэд “Прокурорын байгууллага хуулиа зөрчин ял шийтгүүлсэн хүнийг томиллоо” хэмээн бичиж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Прокурорын тухай хуулийн 45.1-т “гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй хүнийг прокуророор томилно” гэж заасныг зөрчиж, улсын нууц задруулсан хэрэгт таван жил хорих ял шийтгүүлсэн хүнийг ажилд авсан байсан юм. Энэ томилгоог Улсын ерөнхий прокурорыг эзгүйд хийсэн байдаг.

Түүнчлэн Д.Цогтбаатарыг төрийн албан тушаал хаших эрхгүй хэмээн зарим хүн Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлөөс “ял шийтгүүлсэн гэдгийг нь тодотгоод хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр шилжүүлэв” хэмээн УЕПГ-т албан бичиг хүргүүлж байсан удаатай. Гэвч түүнээс хойш нэлээд хугацаанд УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсны эцэст өнгөрсөн баасан гарагт ийнхүү чөлөөлжээ.

Д.Цогтбаатар уг албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчсөн байж болзошгүй талаар олон хүн ярилцдаг ч нийтэд ил болсон нь үгүй. Тухайлбал, өөрт холбогдох, улсын нууц задруулсан гэх хэргийг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” гэх үндэслэлээр сэргээлгэж, цагаатгуулахаар НПГ-ынхныг “шахсан” гэх яриа ч бий. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
202.9.40.33

АА, МЭДЭХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ БҮХЭНД ХОЛБООТОЙ НЭР ДУРДАГДДАГ БАТЫН ХУРЦЫН БУЗАР БУЛАЙГ Л ИЛЧИЛЖ ОЛОН НИЙТЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ДЭЛГЭСЭН ХҮН ШҮҮ, ӨС АВАЛТ БИШ БАЙГАА ГЭЖ ХҮМҮҮС ЯРИЛЦАЖ БНОО

Zochin
10 сарын өмнө
15.235.146.209

Za bolih heregtei

Зочин
10 сарын өмнө
66.181.179.184

huulinhan bvgd mongoni toloo yahasach siihgvi bolsondo shudraga hvn chanar bgvi bolson

Зочин
10 сарын өмнө
51.79.158.187

ЦОГТБААТАРЫГ ПРОКУРОРООС ХОЛДУУЛАХ ГЭЖ ХУРЦЫН ГОМДОЛООР О.БААСАНХҮҮ ЗАРГА ҮҮСГЭЖ ТЭРИЙГ НЬ Б.ЖАРГАЛСАЙХАН ПРОКУРОР ХҮЛЭЭЖ АВЧ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭСЭН. ЕРӨНХИЙ ПРОКУРОР АЛЬ ТАЛД ГАРЧИВААА

Зочин
10 сарын өмнө
51.79.158.187

ЦОГТБААТАР ГЕРМАНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОЛГҮЙ НЬ ТОГТООГДООД ХЭЛМЭГДСЭН НЬ ТОГТООГДООД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРААД НӨХӨН ОЛГОВОРОО АВЧИХСАН ХАРИН ХЭРГИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ ЭНЭ ХҮН РҮҮ ЧИХЭХ ГЭЖ ҮЗЭХ ЮМ ДАА. ГЭХДЭЭ УДАХГҮЙ ХУРЦ НАРЫГ ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР ШАЛГАНА!!! БЭЛТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ХӨГШӨӨН !!! ЦААШ НЬ ЯРИХ УУ ЯАХ УУ ХУРЦАА

Муу даа
10 сарын өмнө
51.79.241.123

ЭНЭ Ч МУУГИЙН ДОХИО ДОО ЦОГТБААТАРЫГ ПРОКУРОР ДЭЭР ТАВИЖ БАЙЖ ЭБИ ХУРЦ НАРЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ДАРЖ ЭХЭЛСЭН ЮМСАН. ҮХСЭН БУУРЫН ТОЛГОЙНООС АМЬД АТ АЙН ГЭГЧЭЭР ЦОГТБААТАРААС АЙГААД ХУРЦЫН ГАР ХӨЛҮҮД ХӨДӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН ЮМСАН ЯАГААД ИЙМ ШИЙДВЭР ГАРЧ БАЙГААН БОЛ ХҮРЭЛСҮХ ОЮУНЭРДЭНЭ 2 МЭДСЭН БОЛ УУ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.