"Монгол бадарчин" Амай хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

“Чингэлтэй дүүргийн "Нисдэг машин"-ы урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлсэн байна. 

Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.