СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зуны цагийн хуваарьт шилжих эсэхэд санал авч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ны 597 дугаар албан бичгээр холбогдох газруудад санал авахаар хүргүүлжээ. Албан бичигт "Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөлд санал авахаар хүргүүлж байна. Судлан үзэж саналаа яаралтай ирүүлэхийг хүсье" гэжээ. 

Энэ талаараа тэрбээр "Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна.
Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна" гэжээ. 

Зуны цагийн хуваарьт шилжүүлэх нь эдийн засгийн бүтээмж дээшлүүлдэг ч хүний биемахбодид сөргөөр нөлөөлдөг гэх үзэл, хандлага байдаг. Хэрэв яамдууд дэмжвэл энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 02 цагт зуны хуваарьт шилжин, есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагт буцан өвлийн цагийн хуваарьт шилжихээр тогтоол боловсруулжээ. 

Гэрэл зургийг Б.Баяр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.