СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд Т.Аюурсайханы уулзахыг хориглосон 11 хүний нэрс ил боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, тогтоолтой нь танилцуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Бидний авсан мэдээллээр түүнийг “нүүрсний” гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаа 11 хүнтэй уулзахыг хязгаарлажээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, ХНХЯ-ны харьяа агентлаг болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Т.Аюурсайханы шадар туслах байсан И.Даваадорж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий аудитор, мөн шадар туслах асан Б.Отгонжаргал, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал байсан Х.Нурлат, иргэн Б.Батхүү (Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа цолтой нэгэн байх магадлалтай), Б.Буяннэмэх, Д.Отгонсүрэн, Д.Дагвадорж, С.Баярмөнх, А.Цолмонтуяа гэсэн хүнтэй уулзахыг хориглосон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.15

Яллагдагчаар татагдсан байхад би буруугүй нэр хүндийг зохион байгуулалттай харлуулж бна гээд өөрийгөө өмөөрөөд байх юм цайрсан шуналын туламууд их байх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.