СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-07

🔴С.Амарсайхан: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах нь нэн тэргүүний зорилт

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна. Уг салбар нь түүний эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Тэрбээр цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан бизнес эрхлэгч ААН байгууллагууд, томоохон сүлжээ дэлгүүрүүд үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх, мөн арилжааны банкууд иргэдэд хэрэглээний зээл олгохдоо үндэслэлгүй шимтгэл авдаг асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ямар чиглэлээр ажиллаж байгаа талаар тус байгууллагын удирдлагаас тодруулав. 

ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Уртнасан:

-ШӨХТГ-ын байцаагчид 600 хууль тогтоомжийг ханган ажилладаг. Шүүхийн шатанд явж буй олон хэрэг бий. Улсын байцаагчийн тавьсан торгууль оногдуулсан явдлыг эс зөвшөөрч шүүхэд хандах эрх ААНБ-д бий. Нийт хэргийн 75 хувь нь улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж гарч байгаа ч хуулийн орчныг сайжруулах, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, улсын байцаагчийг чадавхжуулах тал дээр анхаарч ажиллана. 

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллах, зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн, чанар, үнэ өртөг нэгдүгээрт тавигдах ёстой.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: 

-. Танай нэг дарга хэлж байна, зах дээр нэг ууц 450-500 мянган төгрөг хүрч байна гэж. Иймд та бүхэн үүнд анхаарч, үнэ хөөрөгдөхгүй байх дээр анхаарч ажиллах шаардлагатай. 

Урд хил маань гурван жилийн дараа нээгдсэн. Бараа, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. 

11 аймгийн 160 сум зуд болон зудын байдалтай байна. Засгийн газраас 50 хувийн хямдралтай тэжээл нийлүүлж байна. Гэтэл үүнийг 150 хувь нэмж зарж байгаа асуудал гарч байна. . Та бүхэн энэ талаар огт дурдахгүй байгаад байгаа. 

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт нохойд хазуулсан долоон иргэнд сүрьеэгийн тунг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тарьсан хэрэг гарсан. Нэг сувилагч биш, таван сувилагч. Энэ мэт иргэдийн эрх ашиг зөрчигдсөн хэрэг дээр танай байгууллага дуугүй л яваад байгаа. Галзуугийн вакциныг сүрьеэгийн вакцинтай андуурч хийнэ гэдэг дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүйг харуулж байна. Энэ хоёр вакцинаа ялгахгүй эмч, сувилагч нар орон нутагт ажиллаж байна. 

15 давхар барилга аравхан минутын дотор шатаж байна. Чулуун хөвөн хийх ёстой байтал шатамхай хөвөн хийсэн байдаг. Дотор нь хүн байсан бол яах вэ? Хэдэн зуун хүний амь нас хэдхэн минутад эрсдэх нөхцөл үүсэх нь байна шүү дээ. Ийм асуудлууд байгаа учир би стандарт яриад шаардаад байгаа юм. Та бүхний үүрэг бол стандартыг хангах. Түүнээс биш үнийн зөрүүн дээр торгууль тавьдаг асуудал биш. Иймд та бүхэнд Шадар сайдын зүгээс хугацаатай албан даалгаврыг өгч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.