СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Алексей Евсиковыг томилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Алексей Евсиковыг томиллоо. Холбогдох зарлиг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд лхагва гарагт нийтэлжээ.

 “Алексей Николаевич Евсиковыг ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсугай” гэж В.Путиний зарлигт дурджээ.

Шинээр томилогдсон Элчин сайд Алексей Евсиков нь Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1984 онд төгсөж, төгссөнөөсөө хойш дипломат албанд ажиллаж байгаа аж. 2015-2019 онд БНХАУ-ын Шанхай хотод ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байгаад 2019 оноос ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдсон байна. Тэрбээр ОХУ-аас Монголд томилогдож буй 29 дэх Элчин сайд болж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.