Б.Цэвэлдорж: Нүүдэлчин монголын үр сад бид сээр цохих наадгайг спорт болгон хөгжүүлж, ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой
Сээр цохих нь эрүүл мэндэд хор нөлөөтэй, хүнд гэмтэл учруулдаг зэрэг сөрөг мэдээлэл нийгмийн сүлжээнд өрнөж байна. Харин бид сээр цохих төрлөөр гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “Эзэн” клубын тамирчидтай хэсэг хором ярилцлаа.
Тэдний зүгээс сээрийг хугалахаас илүүтэйгээр эхлээд цохих гараа бэлдэх ёстой гэлээ. Мөн анхан суралцагчид хамгийн зөөлөн яс болох бага үхрийн яснаас эхлээд дараа нь сарлаг, тэмээ гэж гараа бэхжүүлж байж цохих шаардлагатай гэсэн юм. Сээрийг гарын мах, булчингаараа цохидог, ясыг ясаар цохисон тохиолдолд гэмтэх аюултай байдаг байна. Сээр цохидог залуус хийжүүлсэн ундаа, бэлэн бүтээгдэхүүнээс татгалздаг бөгөөд дэлгэцийн донтолтоосоо ч ангижирсан тамирчин байна. Сээр цохидог залуус тус наадгайг спорт болгон хөгжүүлж, ЮНЕСКО-д бүртгүүлэх алсын зорилго тээжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.