Лам Г сүсэгтэн олны ном уншуулахаар тушаасан 35 сая төгрөгийг хувьдаа завшжээ

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гандантэгчинлэн хийдийн бичээч лам их хэмжээний мөнгө хувьдаа завшсан талаар мэдээлэл гарсан. Бид энэ талаар холбогдох газруудаас тодруулахад, зургаан жилийн өмнө гарсан хэрэг гэх бөгөөд хэргийг ийн сөхөж байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэж ярилаа.  

Хэрэг явдлыг тодруулбал,

Бичээч лам Г нь 2017 онд айлтгалын бичээчээр Гандантэгчинлэн хийдэд дөрвөн сарын хугацаанд ажиллажээ. Тэрбээр ажиллах хугацаандаа 138 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн бөгөөд 103 сая төгрөгийг Гандантэгчинлэн хийдэд тушааж, үлдсэн 35 сая төгрөгийг хувьдаа завшсаныг аудитын байгууллага тогтоожээ.

Болсон хэргийг Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас гар утсаар тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.

Энэ төрлийн хэрэг Гандантэгчинлэн хийдэд дахин гараагүй бөгөөд бичээч лам Г энгийн иргэн болж, холбогдох хуулийн дагуу хэргийг шийдвэрлүүлсэн байна.

Гэвч сүсэгтэн олны ном айлдуулахдаа итгэж төвлөрүүлдэг их хэмжээний мөнгөн хөрөнгө энэ мэт байдлаар дахин гарахыг үгүйсгэхгүй юм. Иймд ашиглагдаж буй программыг шинэчилж, хяналт, шалгалтыг сайжруулах шаардлагатай хэмээн харж байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.