?LIVE: Сүхбаатарын талбай дээр иргэд дахин цугларч эхэллээ

Төв талбай дээр жагсагчид 19 дэхь өдрөө эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн "Нүүрсний хулгайг илрүүл" жагсаал өдөр ирэх бүр төгөлдөршиж байна. Өчигдөр болсон ерөнхий хяналтын нээлттэй сонсголын үеэр Төрийн ордонд орохыг шаардсан 17 залуу хувцсаа тайлж нүцэглэсэн бол өнөөдөр хоёр эмэгтэй нүцэглэж эсэргүүцлээ илэрхийлэв.

Энэ үеэр нэг эрэгтэй хувцсаа тайлахаар оролдлого хийсэн ч цагдаагийн алба хаагчид түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн, удаан зогсвол осгох эрсдэлтэй тул эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр авч явсан юм. 

Мөн жагсагчид Төрийн дуулал дуулж, иргэдийг ирж нэгдэхийг уриаллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.