ЖАГСААЛ: Шөнөдөө гадаа хонож байгаа иргэдийн биеийн байдлыг хоёр цагийн давтамжтай хянаж байна
Нүүрсний гэх хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг иргэд шаардаж 17 дахь өдрөө суулт зарлаж байна.
Энэ хугацаанд давхардсан тоогоор 575 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр 556 иргэнд газар дээр нь тусламж үйлчилгээ үзүүлж, 19 иргэнийг эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн гэлээ.
-20 хэм давж хүйтэрч байгаа эдгээр өдрүүдэд давхардсан тоогоор 50-60 хүн гадаа хонож байна. Тэгвэл арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 56 хүний амин үзүүлэлт, биеийн байдлыг хоёр цагийн давтамжтайгаар үзэж, зөвлөгөө өгчээ.
Мөн эрүүл мэндийн байгууллагаас хүйтний улиралд хэрхэн зохистой хооллох болон жагсаал цуглааны үеэр өөрийн хийгээд бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаарх зөвлөмжийг тогтмол өгч буйг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч Д.Билгүүн хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.