Жолооч: Автобус нэгдүгээр эгнээгээрээ явж, зорчигчид ч “ам сайтай” байна
12-р сарын 5-наас эхлэн автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг зорчуулах шийдвэр хэрэгжиж эхэлсэн билээ.
Ингэснээр авто замын түгжрэлийг бууруулж, иргэд хурдан хугацаанд саадгүй зорчих нөхцөл бүрдсэн гэдгийг автобусны жолооч ярьж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат:
-Цагдаагийн байгууллагаас чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, 327 хяналтын цэгт 495 алба хаагчийг хоёр ээлжээр ажиллуулж байна. Тодруулбал, зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа эсэхэд цагдаагийн алба хаагчид өглөө, оройн цагаар хяналт тавьж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.