СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-02

🔴 Ц.Мөнх-Оргил: Б.Ганболд оо, чи өөрийгөө УДШ-ийн шүүгч болоход бэлэн гэж бодож байна уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам дарга минь, сэтгэл дундуур байна. Хууль батлагдсанаас хойш анхны Дээд шүүхийн шүүгчийг танилцуулж байна. Таны ажлын үр дүн шүү дээ. Гурван нэр дэвшигчид сэтгэл дундуур байна. Туршлагатай хоёр шүүгч юм байна. Гэхдээ Дээд шүүхийн шүүгч хийх хэмжээний шүүгчид биш байна.

Бид өөрсдөө хуулиа буруу хийсэнтэй холбоотой л байх. Жишээ нь, Б.Ганболд нэр дэвшигч нэг ч жил шүүгчээр ажиллаагүй. Прокурор, өмгөөлөгчөөр дагнаж арваас дээш ажил ажилласан байх ёстой, гэтэл энэ хүн тэгж ажиллаагүй байна. Голчлон багшилж байсан гэх ч 2014 оноос хойш хаана юу хийж явсан нь тодорхойгүй. "Халх журам", "Түшээ" дээд сургуульд багшилж байсан гэх. Тэр хоёр сургууль чинь байхгүй болоо биз дээ?! Ийм хүн УДШ-ийн шүүгчээр нэр дэвшигч болж ороод ирэх боломжийг хуулиар олгочиж. Болохгүй бол хуулиа өөрчлөх ёстой ч юм шиг.

Энэ хуулийг анх хэлэлцэж байх үед нэр дэвшигч багшилж байх биш их дээд сургуулийн эрхзүйн профессор хүн байх ёстой гэж ярьсан шүү дээ. Б.Ганболд оо, чи өөрийгөө дээд шүүхийн шүүгч болоход бэлэн гэж бодож байна уу? Өмгөөлөгчөөр ажиллахаас шал өөр зарчмын зүйл шүү дээ. Чадвар нь байна уу? Д.Зүмбэрэлхам дарга аа, энэ хүнд чадвар байна уу?

ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам:

-УДШ-ийн Хяналтын шатны шүүхийн сонгон шалгаруулалт хоёр дахь удаа явагдаж танилцуулж орж ирж байна. Энэ удаад гурван нэр дэвшигч танилцуулагдаж байна. Энэ гурав томилогдсоноор УДШ-ийн сул орон тоо нөхөгдөх юм. УДШ бол хамгийн дээд шатны, онолын шүүх. Тусгай даалгавраар маш нууцлалтайгаар бэлтгэдэг. Олон талын шалгуураар оноо тавьж гаргаж ирдэг. Энэ шалгалтаар дээд оноо аваад ирсэн хүнийг танилцуулж байгаа. 

Б.Ганболд шүүгчээр нэг ч жил ажиллаж байгаагүй гэдэг нь үнэн. Өмгөөлөгчөөр дагнан арван жил ажилласан бол нэр дэвшиж болно гэх заалт хуульд тусгагдсан. Үүний дагуу л орж ирж байгаа. Өмгөөлөгчөөр ажилласан хугацааг нягталж үзэхэд их дээд сургуульд багшилж байхдаа давхар өмгөөлөгчөө хийж байсан юм билээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.179.114

За больдоо.тэнэг хүн хуурч байгаа юм шиг үүний цаана ашиг сонирхолын зөрчил б.а Битгий сонго.Зүмбэрэл лхам будлианаар гарч ирсэн МАНын төлөөлөлшдээ.огцорооч

Зочин
1 жилийн өмнө
192.82.90.167

Маш их ашиг сонирхол явж байна, үүнийг таслан зогсоохгүй бол хонгил ийн шүүгч нар нэмэгдсээр л байх болно. Мөнх оргил гишүүнийг дэмжиж байна

gal
1 жилийн өмнө
64.119.26.84

batlasan huuliin chin daguu tomilj bhd olon yum hutsaad bh yum. Shudarga ch yum shig

Otgonii Batbold shavi ni.
1 жилийн өмнө
122.201.21.69

Eruugiin erh zuig nevt shuvt meddeg hun shuu dee. Mongol ulsiin gavyat huulich hurandaa general Jarantain Avhia bagshiin gariin shavi hun shuu dee. Minii bagsh.

Зосин
1 жилийн өмнө
59.153.113.17

Энэ 5хүнии амь авчаад нуугдаад хэдэн жил явсанаа мартжээ.Том том хуцаж хүнээс илүү юм шиг алуурчин байж.Чи хииж болсон юм залуу хүмүүс хииг чам шиг алуурчин бусдыг шантаажлах нүүр байхгүй гэж бодож байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.